m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.28 00:55
237
Сорви арилгах аргууд

Сармис - Нэг хумс сармисыг үрж хоёр халбага буцалсан устай холино. Нүүрээ угааж хуурай болсны дараа бэлэн болсон хольцыг нүүрэндээ түрхэнэ. Сармис нь арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж сорвийг бүдэгэрүүлэхээс гадна батгыг үүсгэж байгаа тос болон нянг устгадаг. Сармистай хандыг 5 минутнаас дээш хугацаанд нүүрэндээ байлгаж болохгүй ба бүлээн усаар нүүрээ угаагаад арчилгүй хатаагаарай. Энэ аргыг хэт хуурай болон эмзэг арьстай хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. 

          

Лемон - Лемоны шүүс нь арьсыг цэвэрлэх, аливаа шарх сорвийг анагаах чадвартай байдаг. Тиймээс ч сорви байгаа хэсэгтээ лемоны шүүс түрхэж байгаарай. Эсвэл бүтэн лемоныг хоёр хуваан талаар нь тэрхүү сорвитой хэсгийг үрсэн ч болно.

Өргөст хэмх - Өргөст хэмхний хандыг сорви мөн шархандаа түрхвэл маш сайн нөлөөтэй бөгөөд өдөрт 2-3 удаа нүүрэндээ түрхэнэ. Ингэхдээ 5-10 минут байлгаад угаагаарай.