m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.28 02:31
214
Эмэгтэй хүн бүрийн эрчүүдээс хүсдэг топ-8 зан чанар

Эр хүн бүр эмэгтэйчүүдээс сайхан бие галбир, эелдэг ялдам ааш гээд тодорхой зүйл хүсдэгтэй адил эмэгтэйчүүд ч тэднээс зарим зүйлсийг хүсэж байдаг.

8. Хөгжилтэй байх нь зөвхөн эмэгтэй хүнтэй нүүр тулахад хэрэглэх зүйл бус урт хугацаанд сайхан харилцаатай байх нэг түлхүүр юм. Амьдрал хэзээд амар хялбар байдаггүй. Тиймээс эмэгтэйчүүд юмыг гэрэл гэгээтэй талаас нь хардаг зан чанар илүү үнэлэгддэг.

7. Мөс шиг хөлдүү залуутай болзохыг ямар ч эмэгтэй хүсэхгүй. Тиймээс түүнийг сонсож, ойлгож, өөрийн мэдрэмжээ хуваалцаж чаддаг эр хүн л тэдэнд татагдана. Бүсгүйчүүд насан туршдаа хайрлуулж, асруулахад дуртай байдгийг битгий март.

6. Урлагийн ч бай, спортын ч бай ямар нэгэн авьяас танд байгаа л бол бүсгүйчүүдийн шохоорхолоос авхуулаад зүрх сэтгэлийг нь эзэмдэх боломж байна гэсэн үг.  Жей Зи мөнгөөр болон гадаад төрхөөрөө Биёонси-гийн сэтгэлийг татаагүй гэж хэлэхэд хэн ч буруудахгүй болов уу.

5. Эрхэлсэн ажилтай, амьдрах байртай хүн ямагт санаачлагатай, ажилсаг, хичээнгүй, хариуцлагатай харагддаг. Эртний агуйн эмэгтэй ч омгийнхоо хамгийн шилдэг анчинг л хүсдэг байсан. Энэ байдал одоог хүртэл байсаар л байнгаа.

4. Сайн гэр бүлээс гаралтай байна гэдэг давуу тал шүү. Сайн хүний үр, сүүтэй гүүний унага гэж монголчууд ярьдаг даа. Миний ирээдүйн эхнэрт манай гэр бүлийхэн ямар хамаатай юм гэж бодож магад. Гэхдээ эмэгтэйчүүд хэзээд таниас гурав дөрвөн алхамын цаадахыг хардаг гэдгийг сайн санаарай.

3. Ухаантай байна гэдэг таны амжилтын тал хэсэг шүү. Эмэгтэйчүүд ухаантай эрчүүдтэй утга учиртай яриа өрнүүлэхийг хүсдэг юм. Та хэн нэгнийг өөртөө татахын тулд Эенштнейн шиг байх албагүй ч тоог сайн үржүүлж хуваадаг, зөв өгүүлбэр холбоод хэлчихдэг, татах хүчний талаар ойлгодог байх шаардлагатай.

2. Хэнтэй ч сайхан яриа өрнүүлж чаддаг залууг бүсгүйчүүд илүүд үздэг. Бусад хүмүүстэй сайхан харилцаж, тэдний эвийг олж чадна гэдэг бас нэг нууц түлхүүр юм.

1. Өөртөө итгэлтэй байвал өмнө дурдагдсан бүхий л зан чанарыг бий болгодог. Энэ чанар хэдий чинээ сайн байна, бусад чанар төдий чинээ хүчтэй байх болно. Өөртөө итгэлгүй байна гэдэг нь ухаантай, царайлаг, авьяаслаг байдлыг бүгдийг нь үгүй хийж мэднэ.