m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.28 02:50
455
Нүүр будалтын багснууд ямар үүрэгтэй вэ?

Гоо сайхны цүнхэндээ олон төрлийн багс авч явдаг ч аль нь юунд зориулагдсаныг сайн мэдэхгүй байна уу. Эдгээр багсны үүргийг мэдэж авснаар нүүр будалтыг төгс хийх боломжтой юм. 

1. Хуурай энгэсэг тавих багс.

2. Сүүдэр тавих багс

3. Дэвүүр багс. Энэ нь нүүрэн дээр  буусан хуурай будгийг унагаах зориулалттай бөгөөд нүүр будалтанд нөлөөлөхгүй.

4. Хацар өнгөлөгч. Сүүдэр тавихад хэрэглэнэ.

5. Контур тавих, засахад зориулсан багс

6. Тень тавихад маш сайн тараана. Энэ багсаар нүдний хонхорхойг будахад тохиромжтой.

7. Хамар өндөрсгөгч багс.

8. Суурь крем тавихад ашигладаг багс.

9. Хуурай энгэсэг тавих багс.

10. Тень тавих том багс. Цайвар өнгийн тень нүдний эргэн тойронд тавихад ашиглана.

11. Сүүдэр тавих богино багс.

12. Хоёр тенийг уусгаж тавихад зориулсан багс

13. Уруул будахад зориулсан багс.Мөн контур тавихад хэрэглэнэ.

14. Нүдний харандаа болон тень уусгахад зориулсан багс.

15. Нүдний харандаа зурах багс.

16. Харандааны зураасыг уусгах зориулалттай багс.

17. Нүдэнд хонхорхой тавих сүүдрийн багс.

18. Шингэн будагт зориулсан багс бөгөөд нүүрний жижиг хэсгүүдэд засвар хийх зориулалттай.

19. Хөмсөг будах багс.

20. Хөмсөг самнах, засах зориулалттай.

21. Спонж. Түүнийг хуурай болон шингэн тень тавихад ашиглана.

22. Сормуус болон хөмсөгний сам.