m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.28 03:18
561
Хашаа ба фэнг шүй

Хашаа бол гэрийг хүрээлэн байгаа шинж чанарыг тодорхойлдог чухал зүйл.

Түүний хэлбэр хийц, хээ, материал нь орчиндоо онцгой нөлөө үзүүлдэг. Тиймээс дараах хэдэн зүйлийг анхаараарай.

  1. Хашаа болон гэрийн хаалганы өндөр тэнцүү байвал маш сайн гэж фэнг шүй үүсгэдэг.
  2. Гэр хорооллоор явахад жигд хашаа нэгээхэн ч үгүй. Мод, төмөр, блок, дугуй гээд элдэв л юмаар хашаа босгох нь таатай зүйл биш. Энэ нь жигд бус Фэнг шүйг үүсгэдэг тул өндөр нам байхаас үл хамааран хашаагаа жигд сайхан байлгах хэрэгтэй.
  3. Блок болон тоосгон хашаа нь модон хашаанаас илүү бат бөх тогтвортой амьдралыг дуудаж, гэрт сайнаар нөлөөлдөг.
  4. Хурц үзүүртэй хашаа хамгийн аюултай муу нөлөөтэй. Ялангуяа үзүүр нь олон тийшээ чиглэх нь бүр ч аюултай.
  5. Хашааны гадна талыг гэрэлтүүлэх нь нэн сайн.