m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.28 05:17
72
МАН дөрвөн сайдынхаа нэрийг тодрууллаа

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дөрвөн сайдынхаа нэрийг баталлаа. Дөрвөн сайдын нэрийг холбогдох хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлнэ. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, холбогдох байнгын хороодоор хэлэлцсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар томилгооны асуудлыг хэлэлцэх юм. 

Дөрвөн сайдад нэр дэвшигчид:  

1. Барилга хот байгуулалтын сайдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр,

2. Эрчим хүчний сайдад өмнө нь тус яамны дэд сайд хийж байсан Т.Энхтайван,

3. Эрүүл мэндийн сайдад Арьс судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг,

4. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Морин спортын холбооны тэргүүн Т.Сэргэлэн нарыг нэр дэвшүүлсэн байна.