m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.28 06:00
262
Хэцүү асуулт

Сувилагчийн сургуульд суралцаж буй эхний жилийн хагаст профессор биднээс гэнэтийн шалгалт авахаар болов. Би хичээлээ сайн давтаж явдаг болохоор дотроо их л бардам байлаа. Харин шалгалтын хамгийн сүүлийн асуултыг уншаад профессорыг тоглосон эсвэл андуурсан байх гэж бодов. “Сургуулийн цэвэрлэгчийн нэрийг хэн гэдэг вэ?” гэсэн энэ асуулт бүх оюутнуудыг гайхшруулав. Миний хувьд цэвэрлэгч эмэгтэйг хэд хэдэн удаа л харж байснаас цаашгүй. Өндөр нуруу, хар үстэй 50 орчим насны тэр эмэгтэйн нэр, энэ шалгалт хоёр хоорондоо ямар хамааралтайг ойлгоогүйдээ утгагүй асуулт тавьсан профессорт уур хүрэв. Тэгээд сүүлийн асуултанд хариулж чадалгүй шалгалтын материалаа хураалгачихаад сууж байтал нэг оюутан: “Сүүлийн асуултанд хариулахгүй орхивол бидний дүнд нөлөөлөх үү? Энэ бидний үзсэн хичээлтэй огт хамаагүй юм байна” гэхэд профессор “Сүүлийн асуулт нэлээд өндөр оноотой шүү. Та нар ажлын талбар дээр гараад олон хүнтэй уулзана. Тэр бүх хүнд та нарын анхаарал халамж хэрэгтэй байх болно. Сургуулийн цэвэрлэгч хэдэн хоногийн өмнө өвдсөнийг хэн ч анзаараагүй л байна. Гэхдээ хагас жил сурахдаа ядаж нэрийг нь мэдсэн байх хэрэгтэй биз дээ” гэв. Би энэ хичээлийг хэзээ ч мартдаггүй бөгөөд тэр хугацаанд үзсэн хамгийн чухал хичээл байлаа. Сургуулийн цэвэрлэгч эгчийн нэрийг Дороти гэдэг болохыг ч гэсэн тэр даруй олж мэдсэн юм. Бид яагаад бусдыг үл тоож, өөрөөсөө доогуур ажил эрхэлдэг хэн нэгний мэндийг мэддэггүй юм бол. Тэд ч гэсэн хүн шүү дээ. Мэдээж тэр хүмүүс үгүй бол бидний амьдрах орчин нөхцөл лав одоогийнх шигээ байж чадахгүй нь лав.