m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.28 11:34
126
Р.Манлай Азийн аварга болж, Их мастерын болзол хангалаа

100 буудалт даамын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад болж байна. Тивийн шилдэг даамчид оюун ухаанаа уралдуулж буй эдгээр өдрүүдэд үндсэн төрлийн аваргууд өнөөдөр тодорлоо.

Эрэгтэйчүүдийн ангилалд таван улсын 24 даамчин өрсөлдсөнөөс Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор түрүүлсэн бол их мастер, Азийн таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 13 оноо, их мастер Д.Баттулга 12 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Өнөөдөр болсон сүүлийн 9 дэх өрөгт Р.Манлай Д.Баттулгад, Д.Эрдэнэбилэг БНХАУ-ын Жао Вэнлонд хожигдсон ч тэргүүлэгчдийн хувьд өөрчлөлт ороогүй. Тэмцээний IV-X байрт Монголын дөрөв, БНХАУ-ын хоёр, Узбекистаны нэг даамчин орлоо.