m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.30 03:28
66
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр О.Эрдэмбилэгийг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Очирхүүгийн Эрдэмбилэгийг томилуулах саналыг хэлэлцэж, дэмжив. Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан зэрэг гишүүд мөнгөний бодлого, зээл, хуримтлал, валютын нөөц зэргээр асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, О.Эрдэмбилэгийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо.