m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.09 08:03
111
Тэжээвэр амьтад эзнээ анагаадаг

Амьтан тэжээвэл амьтны харшилтай болдог гэсэн буруу ойлголттой байсан цаг саяхан. Гэтэл сүүлийн үеийн судалгаануудаар харин ч нохой, муур, таван хошуу малтай ойр өссөн хүүхдүүд багтраа, харшилтай болох магадлал тун бага болох нь тогдоогдоод байна. 

Харшил бол дархлааны систем үл танигдах биетийг өвчинтэй андууран хариу үйлдэл үзүүлж байгаагийн нэг хэлбэр.Тиймээс багаасаа тэжээвэр амьтантай байсан хүүхэд харин ч харшилтай болдоггүй.

2.Стрессийг бууруулдаг

Бухимдахаар нөхцөл байдалтай тулгарахад дэргэд нь хэн нэгэн байхаас илүү, тэжээвэр амьтан нь байвал хүн стресс багатайгаар хүнд үеэ туулдаг аж.Магадгүй тэжээвэр амьтад маань ямар ч “илүү үг” хэлэлгүйгээр “Би үргэлж таны дэргэд байх болно” гэдгээ мэдрүүлдэг болохоор тэр байх.

3.Өвдөлтийг бууруулдаг

Толгой өвдөх, үе мөчөөр хатгуулах зэрэг байн байн хөдөлдөг өвчтэй хүмүүс амьтан тэжээвэл өвдөлтөө бага мэдэрдэг гэнэ.

Тайван нь аргагүй сүүлээ шарвагнуулж байгаа амьтнаа харахаар хүний сэтгэл зовнил багасч, тэр чинээгээрээ өвдөлт хүртэл намждаг ажээ.

4.Сэтгэл санааг засдаг

Амьтан тэжээдэг хүмүүс сэтгэл зүйн хувьд эрүүл байдаг. Тэдэнд уурлаж цухалдахаас илүү инээж хөхрөх мөч олон таарна. Нийгмийн орчинд өөртөө итгэлгүй байдаг хүмүүс хүртэл гэртээ очиж тэжээвэр амьтнаа харахаараа өөртөө илүү итгэлтэй болдог байна.

5.Нийгэмшихэд тусалдаг

Ялангуяа нохой тэжээдэг хүмүүст танилын хүрээгээ нэмэх, бусадтай яриа хөөрөө өрнүүлэх боломж илүү өргөн олддог. Бодоод үз л дээ? Нохойгоо дагуулаад хоёр цаг алхах хугацаанд бараг 10 хүнтэй үг солино шүү дээ.

6.Цус харвалтаас сэргийлдэг

Хэрвээ чи муур тэжээдэг бол цус харвах магадлал чинь 30 хувиар буурна. Мөн зүрх , судасны өвчин тусахаас 40 хувиар хамгаалагддаг байна. Хэрвээ та цус харвасныхаа дараа нохой тэжээвэл жилийн дараа амьл байх магадлалтай гэж эмч нар бичжээ.

7.Биеийг чийрэгжүүлдэг

Нохой тэжээдэг хүмүүс долоо хоногт дор хаяж хийх ёстой 150 минутын дасгалын нормоо биелүүлэх нь жирийн хүмүүсээс 34 хувиар илүү байдаг аж. Ер нь нохойтой хүмүүс бусдаас 20минут илүү алхах хөдөлгөөн хийдэг. Тэгэхээр тэжээвэр амьтан эзнээ сайхан галбираа хэвээр нь хадгалахад ч тусалдаг байх нь.