m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.10 00:44
112
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Др. Д.Ж.Пандианыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Др. Д.Ж.Пандиан тус банкны хөрөнгө оруулалтын нөхцөлийн талаар танилцуулаад, Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

 

Монгол Улс нь АДБХОБ-ийг байгуулах санаачилгыг анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд тус банкны анхны үүсгэн байгуулагч, бүсийн орнуудын нэг гэдгээрээ уг банкны цаашдын үйл ажиллагаа амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэл найдвар тавьж, анхааралтай ажиглаж байдгаа Ерөнхий сайд илэрхийлэв. Мөн Монгол Улсын дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах тал дээр анхаарлаа тавьж ажиллахыг банкны дэд ерөнхийлөгч Пандианд санал болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.