m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.10 03:49
63
Сурах бичгүүд 800-4500 төгрөгийн хооронд худалдаалагдана

Энэ жил сурах бичгийг дахин хэвлэхгүй ч хуучин сурах бичгийн хүрэлцээг хангах зорилгоор тендэр зарлаж, хэд хэдэн компани хэвлэх ажилдаа оржээ. Өнөөдрийн байдлаар 1-7 дугаар ангийн нөхөн хангалтын сурах бичиг хэвлэгдэж бүрэн дууссан байна. Харин 8-9-р ангийн сурах бичгийг хэвлэх ажил явагдаж байгаа юм. Ахлах ангийнхан буюу 9-12-р ангийнхны сурах бичгүүд хангалттай хүрэлцээтэй байгаа учраас нөхөн хангалт хийхгүй юм байна.

Сурах бичгүүдийг боловсролын газраар дамжуулан сургуулиудад хүргэсний дараа зорилтот бүлгийн сурагчдад үнэ төлбөргүй хүргэхээр төлөвлөжээ. Сурах бичгийн үнийн хувьд хамгийн хямд нь 800 төгрөг бол дээд тал нь 4500 төгрөг үнэтэй худалдаалагдах юм байна. Дундаж үнэтэй сурах бичгийг 2700 орчим төгрөгөөр борлуулна. Ерөнхий боловсролын сургуулийн 1-12-р ангийн сурагчид нийт 160 орчим төрлийн сурах бичиг үздэг.