m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.10 08:06
81
1900-1950 Мэдээллийн лавлах шилдгүүдээ шагналаа

Үндэсний тэргүүлэгч 1900-1950 Мэдээллийн лавлахын хамт олон жил бүр шилдэг ажилтнуудаа шалгаруулан урамшуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ удаа тус хамт олон 15 шилдэг ажилтнаа Бээжинд 7 шөнө 8 өдөр аялах эрхийн бичгээр шагналаа.  Мөн тус компани нь 2015 онд 10 жилийн ойгоо угтан авсан бөгөөд мэдээллийн цогц үйлчилгээг хэрэглэгч та бүхэнд цаг минут алдалгүй түргэн шуурхай хүргэсээр ирсэн.

                                                                       19001950 Мэдээллийн лавлахын мэдээллийн ажилтан А.Соёл-Эрдэнэ 

А.Соёл-Эрдэнэ: Би энэ байгууллагын ууган ажилтан нь бөгөөд хамт олонтойгоо нэгдээд 10 жил болж байна цаашдаа ч би ажилласаар л байх болно. Миний хувьд би хүмүүст хэрэгтэй мэдээ мэдээллийг нь  цаг алдалгүй хүргэдэг гэдгээрээ маш их бахархдаг. Хамт олондоо маш их баярлалаа.

                                                                                   Мэдээлэл судалгааны албаны ахлах ажилтан Б.Шижир  

Б.Шижир: Анх 2011 онд мэдээллийн ажилтанаар орж байсан бол өнөөдөр ингээд шилдэг ажилтан болоод шагнуулж байгаадаа маш их баяртай байна. 2015онд манай байгууллагын 10 жилийн ой тохиож олон ажилтанаа шагнаж урамшуулж байсан өнөөдөр ч тэр буухиа үргэлжилсээр байна.  

                                                                       Мэдээлэл шинэчлэлтийн албаны мэргэжилтэн Г.Лхагвадулам

Г.Лхагвадулам: Манай байгууллага жил бүр шилдэг ажилтанаа шалгаруулж урамшуулдаг энэ нь бидэнд эргээд ажиллах урам зориг эрч хүчийг нэмэгдүүлдэг. Байгууллагын хамт олондоо маш их баярлалаа.