Энэ удаагийн сугалаанд өнгөрсөн сарын 1-ний 31-ний хооронд хийсэн худалдан авалтын баримт хамрагдах бөгөөд нийт тохирлын сан 675 сая 900 мянган төгрөг болоод байна. Өнгөрсөн сард сугалааны супер азтан тодроогүй тул энэ удаад 150 сая болж өссөн байна. Улсын хэмжээнд 37 мянга 98 баримт хэвлэх цэг ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн сард 4 сая 813 мянга 189 баримт хэвлэжээ.