m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.10 23:59
67
М.Анхцэцэг наймдугаар байрт шалгарлаа

Бразилийн Рио Де Жанейро хотод үргэлжилж буй зуны олимпийн наадмын хүндийн өргөлтийн тэмцээн үргэлжилж байна. Дөнгөж сая тус тэмцээний эмэгтэйчүүдийн 69 кг-д Азийн аварга, залуучуудын ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт Мөнхжанцангийн Анхцэцэг өрсөлдөж, огцмоор 106, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж, VIII байрт шалгарлаа. Тэрээр түлхэлттэй өргөлтөөр 135 кг-ийг хоёр удаа захиалсан боловч өргөж чадсангүй. 18 настай тэрээр анх удаа хүн төрөлхтөний олимпийн их наадамд өрсөлдсөн юм.