m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.11 00:45
74
Л.Отгонбаатар тавдугаар байрт орлоо

“Рио 2016” наадмын тав дах өдөр жүдо бөхийн тэмцээн үргэлжлэн явагдлаа. Энэ удаад Монгол улсаас эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө Хятадын Чэн Шун Жаотой барилдаж юүко үнэлгээгээр ялагдлаа.

Энэ жинд нийт 35 бөх барилдсан юм. Тэрээр хагас шигшээд үлдэх эрхийн барилдаанд Гүржийн бөх В. Липартелианд ялагдсан ч дагах барилдаанд Азарбайжаны бөх М.Мамадалийг “юүко” үнэлгээгээр буулган авч хүрлийн төлөөх барилдаанд шалгарч үлдсэнбилээ. Л.Отгонбаатар медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд БНХАУ-ын тамирчинд ялагдсанаар шагналт V байранд орлоо.