m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.11 03:15
78
Эрчүүддээ зөвлөхүй - Түүнийг олзол

Юуны өмнө

-Та хоёр л зориулагдсан мэт романтик орчин бүрдүүлж чадах тийм газрыг заавал мэддэг байх хэрэгтэй шүү.

-Залуу эрчүүдийн хамгийн том алдаа нь хайрттайгаа өнгөрөөж буй үнэтэй цаг хугацаагаа хэрхэн ашиглахаа мэдэхгүй, өөрөөр хэлбэл төлөвлөгөөгүй сэлгүүцсээр үнэ цэнэгүй үрдэгт байдаг.

-Мөнгөнд бүү харамс. Хэрвээ түүндээ үнэхээр хайртай бол энэ их чухал. Түүнд ямар нэг байдлаар мөнгөний асуудалтай болж харагдах нь таныг шууд л бяцлаад хаячихна.

-Үнэ цэнэ бий болго.Түүнийг үнэл. Болзоонд урихдаа цэцэгтэй, хаа нэг тийшээ хамт явж амрахаар төлөвлөж байгаа бол аль болох дээд зэрэглэлийн газар сонго.

Түүнтэй хамт байхдаа

-Хайхрамжгүй байдал бүү үзүүл. Харьцаа бэхжээгүй байхад утсаар ярих ч юм уу, үл тоомсорлож буй хандлага төрүүлэх нь эмэгтэй хүний итгэл хөрөх томоохон шалтгаан болдог гэж сэтгэл зүйчид үздэг.

-Өглөөний сексийг бүү март. Гайхалтай шөнийн дараах өглөөний секс эмэгтэй хүнд өөрийгөө сайхан гэдгээ мэдрэх, нөгөө хүндээ илүү их татагдах боломжийг өгдөг гэнэ.Мэдээж, хамгийн гол нь та хоёр хоёулаа таашаал авсан тохиолдолд шүү дээ.

-Сүүлчийн хоромд ч сэрэмж бүү алд. Салах ёс хийх боллоо. Та мэдээж сүүлчийнх байгаасай гэж хүсэхгүй байгаа биздээ. Түүнд гэнэтийн бэлэг барих цаг.Магадгүй дараагийн болзоо болох тансаг зоогийн газрын нэрийн хуудас ч юм уу, танд түүнийг санагдуулам өхөөрдөм зүйлсийг бэлэглэж болно.Хамгийн гол нь харилцаагаа ямар үнэ цэнэтэй болохыг байнга түүндээ баталж байгаарай.