m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.11 04:33
61
Болзоонд явахаасаа өмнө үүнийг уншаарай

1.Өөрт таалагдахаар хувцасла

Заавал партнёртоо таалагдах зорилго бүү тавиарай.Байдгаараа байх боломжтой, хөдөлгөөн бариагүй эвтэйхэн хувцас сонгоорой.Толинд өөрийгөө хар. Дур булаам, бага зэрэг эротик мэдрэмж төрүүлэхүйц харагдахад анхаар. Таны дур булаам байдлыг тэр анзаарна.Болзоонд очихдоо зарим залуус дэгжин харагдахын тулд бусдын хувцас гоёлыг гуйж өмсдөг. Ингэх хэрэггүй шүү. Тэгээд ч хүний гангараа эрт оройгүй илэрч та өөрөө эвгүй байдалд орно.

2.Гомдоллох хэрэггүй

Илэн далангүй байх, итгэж ярих нь  хайр сэтгэлд түлхэц өгдөг нэг хүчин зүйл мөн. Гэхдээ сэтгэлээ нээхдээ партнёроо элдэв асуудлаар залхааж гомдоллох бус харин өөртөө итгэлтэй, цэгцтэй яриарай. Харилцааны эхэн үед л эрэгтэй, эмэгтэй хүнийг өрөвдөх чанар ойртуулж байгаа бол энэ нь мухардмал байдлыг үүсгэнэ.Өрөвдсөн секс жинхэнэ тачаалаас огт өөр, хол хөндий зүйл. Хэрэв партнёрууд байнга л бие биедээ зовлон тоочиж, амьдрал ахуйн талаар гоморхдог бол тэд жирийн сайн найз нар болж хувирна.хайр сэтгэл үүсэх боломжгүй.

3.Гоо үзэсгэлэнг нь магт, гэхдээ бүү хэтрүүл

Бүсгүй хүн сайхан харагдаж байгаагаа эрчүүдээс сонсох дуртай байдаг. Бүсгүйн тань юу танд таалагддагийг эхлээд тодорхойл.Дараа нь нүд, уруул, сормуус нь таалагддаг, бахархдаг болохыг хэлэх жишээтэй. Сарнай цэцэгтэй харьцуулах ч юм уу, улиг болсон загвар, зүйрлэлээс зайлсхийгээрэй.

4.Эмэгтэй хүнийг сонсож сур

Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг ч сонсох нь бас дутахгүй ач холбогдолтойг мартуузай. Яриаг нь гүйцэд сонс. Ер нь эмэгтэйчүүд илүү яриасаг байдаг юм шүү. Зөвхөн  тэр л таны сонирхлыг татаж байдгийг бүсгүйдээ ойлгуул. Дараа нь өөрийнхөө талаар ололт, амжилтаа ч юм уу|ярьж болно.

Эмэгтэй хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулах хамгийн сайн арга бол түүнд хэзээ ч үл мартагдах сэтгэгдэл төрүүлэх явдал. Үүнийг хийхийн тулд дурлалт залуу минь чамд маш ухаалаг төлөвлөгөө хэрэгтэй.Доорх зөвөлгөөг уншаад санаа авч яагаад болохгүй гэж?