m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.11 09:10
69
Виз,штамп хуурамчаар үйлдсэн зөрчлүүдийг илрүүлжээ

Гадаадын иргэн, харьяатын газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд 08 дугаар сарын 08-ны шөнө Монгол Улсын иргэн О нь Е0820292 дугаарын гадаад паспортанд 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн гарах Буянт-Ухаа 68 тоот штампыг хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завджээ. Энэхүү зөрчлийг Гадаадын иргэн, харьяатын газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч Ц.Насанжаргал мэргэшлийн өндөр ур чадвар гарган ажиллаж илрүүлсэн байна.

Мөн өдөр манай улсын иргэн Н нь Е1325363 дугаарын паспортанд Япон Улсын визийг хуурамчаар үйлдсэн зөрчлийг тус газрын шалгагч Б.Баярмаа илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.