m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.11 09:21
92
Б.Насанбаяр, Э.Цэрэндолгор нарын шүүх хурал хойшиллоо

Боловсролын Яамны Стратеги Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярын нэхэмжлэлтэй иргэн Э.Цэрэндолгорыг хариуцагчаар татсан шүүх хурал өнөөдөр 09.00 цагт болохоор товлогдсон ч энэ сарын 26-ны өдрийг хүртэл хойшиллоо. Учир нь тус шүүх хуралд нэхэмжлэгч Б.Насанбаяр өөрийн өмгөөлөгчийн хамтаар ирсэнгүй. Энэ талаар Б.Насанбаяр "Би хоолны хордлогод орсон, өмгөөлөгч хөдөө орон нутагт ажилтай яваа” гэж тайлбарлажээ.  

Цэнхэр үст Цэрэн хэмээн олонд танигдсан Э.Цэрэндолгор нь Боловсролын Яамны Стратеги Бодлого боловсруулах газрын дарга Б.Насанбаярыг мүүний шашиныг Монголд дэлгэрүүлсэн гол буруутан нь хэмээн мэдээлсэн билээ. Харин үүний хариуд Б.Насанбаяр "Би үүнд ямар ч хамаагүй, нэр төрөө сэтгээлгэхээр шүүхэд хандаж байна" хэмээн мэдэгдсэн. Энэ дагуу шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшиллоо.