m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.12 10:02
77
ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ

Өнгөрөгч сард  ДОХ буюу хүний дархлал хомсдолоор өвчилсөн хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ. Одоогоор улсын хэмжээнд бүртгэгдсэн ДОХ-ын нийт 213 тохиолдол илрээд байгаа ба нэг өвчтөний ард 10 хүн эрсдэлд орсон байдаг гэх албан бус мэдээлэл бий. ХДХВ хүний биеийн гадна удаан амьдарч чаддаггүй учраас ДОХ-той хүнтэй амьдрах, хамтдаа хооллох, аяга таваг хоолны хэрэгсэлээ хамтдаа хэрэглэх, биед нь хүрэх, тэврэх тэр ч байтугай хамтдаа унтах зэрэг нь ямар ч аюулгүй. Хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед биеийн шингэнээ солилцох, шүдний сойз, сахлын хутга зэрэг арьс салст гэмтээдэг багаж хэрэгслийг хамтран хэрэглэх зэрэг нь өндөр эрсдэл дагуулдаг байна. Хүний дархлал хомсдолын вирус нь хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, бохир зүү, тариур, багажаар арьсыг хатгаж цоолох, ямар нэгэн мэс ажилбар хийх, ДОХ-ийн халдвартай эхээс урагт, жирэмсэн болон, төрөх үед, төрсөний дараа үед хөхний сүүгээр тус тус халдварладаг.