m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.13 02:37
87
Манай тамирчдын өнөөдрийн хуваарь

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам найм дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр буюу 8 дугаар сарын 13-ны өдөр манай тамирчдаас өнөө шөнө 05.15 минутад боксчин Х.Энх-Амар 52 кг-ын жинд хүч үзнэ. 21.30 минутад Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа марафон гүйлтийн тэмцээнд оролцоно. Харин энэ сарын 17-ны өдөр чөлөөт бөхийн тэмцээн эхлэх гэж байна. Манай П.Орхон, О.Насанбурмаа нар 58, 69 кг-уудад хүч үзэж чөлөөт бөхийн тэмцээний салхийг хагалах нь. Харин МУГТ, дэлхийн хошой аварга С.Батцэцэг энэ сарын 18-ны өдөр 22.00 цагаас барилдана.