m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.13 02:53
81
Өсвөрийн шатарчид Зүүн Азийн аварга боллоо

Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн /8-20 насны ангилалд/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Канвонь мужийн Канвонь цогцолборт 2016 оны 8 дугаар сарын 4-11-нд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээний Стандарт төрөлд 14 орны 110 шатарчид 36 цогц медалийн төлөө өрсөлдөж Монголын баг 4 алт, 4 мөнгө, 1 хүрэл хүртэж багаараа тэргүүн байр эзэллээ.