m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.13 05:06
77
Баян-Өлгий аймагт дахин үер буулаа

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 12-ны орой 20:30 цагаас 20:45 цагийн  хооронд аадар бороо, мөндөр орж тус сумын 2, 3, 10 дугаар багуудын 15 айл өрх үерийн усанд автсан байна.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан  тус аймгийн Онцгой байдлын ажилчид шуурхай арга хэмжээ авч, үерт автсан иргэдийн амь насыг аварчээ. Одоогоор усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, хүнсний дэлгүүрийн бараа материалыг зөөж аюулгүй болгоод байгаа юм байна. Өнгөрсөн сарын 9-нд тус аймагт үер бууж Ховд голын эргээр оршин суудаг 200 гаруй айл усанд автаж, бага насны хүүхэд амиа алдсан байдаг. Үер усны аюул дахин нүүрлэж болзошгүй тул айл өрхийг санамсар болгоомжтой байж, гол усны дагуух газар буухгүй байхыг  анхааруулж  байна.