m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.14 07:29
84
ОУХМ Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө тоглоно

Рио-2016 олимпийн наадмын боксын 60кг-ын хагас шигшээд шалгарсан ОУХМ Доржнямбуугийн Отгондалай өнөөдөр үүрээр 06.30 минутад медалийн өнгө хувиргах тулаанаа хийнэ. Мөнгөн медалийн төлөө тоглох учраа нь Францын боксчин Софьян Үмия юм. Өрсөлдөгч нь 21 настай. 2015 оны Дохагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт V байранд шалгарч байсан, дэлхийн чансааны зургадугаарт бичигдэж байгаа боксчин. Хагас шигшээд ялалт байгуулвал Куба-Бразилийн боксчны ялсантай нь шигшээд тулалдана.