m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.15 01:11
3213
Байцаа, лууван, манжин дарах арга

Орц

Порц тооцох

- Байцаа

- лууван
- манжин
- шинэ укроб/dill, петрүшка/parsley,
- перец, давс /иодгуй мөн бор давс зүгээр шүү/
- буцалсан ус хөргөсөн

Хийх арга

1. Эхлээд ус буцалгаад хөргөнө. (зарим тохиолдолд савтай цэвэр ус хэрэглэчихдэг юм)

     

2. Ногоогоо хэрчиж бэлдэнэ. Дуртай хэлбэрээрээ хэрчээрэй.

     

3. Савандаа бага багаар авч хийгээд перец, укроб/dill, петрүшка /parsley хийгээд давс сайн цацаад гурилын            модоор сайн чигжиж өгнө. 

     

 

Гэх мэтчилэнгээр явсаар байгаад бух юмаа хийж дууссаны дараа савандаа багтах таваг хөмруулж хийгээд усаа хийнэ. Сүүлийн зурган дээрх шиг дарахад тавгаа давтал ус хийнээ. Хүйтэн ус хийнэ шүү. Тавган дээр хунд юм тавивал зугээр, би ингээд тавьчихдаг.

Тэгээд таглаад 3-4 хоног ил хонуулаад хөргөгч рүү шил савнуудад шилжүүлж хийгээд хоолтойгоо идэж эхэлж болноо. Өдөрт нэг онгойлгоод сайн доош нь дараад хийг нь гаргаж өгвөл зүгээр шүү. Амтлаад давс бага байвал би жаахан нэмж орхидог. Аяндаа исээд ирж байгаа нь унэртэнэ. 
Хөргөгчинд удаан хадгалагданаа.

 

Эх сурвалж: http://chef.mn/