m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.15 08:39
77
Эхнэртэй эрчүүд албан тушаал ахих магадлал өндөр

Эхнэртэй эрчүүд гоонь эрчүүдийг бодвол ажилдаа амжилт гаргаж, албан тушаал ахиж дэвшихдээ хурдан байдаг гэнэ. Үүний гол шалтгаан нь тэднийг илүү ихээр ажиллах сэдлийг төрүүлж байдаг гэр бүл юм.Ийм дүгнэлтийг Британийн судлаачид гаргасан байна. Британийн компануудад явуулсан судалгаагаар өндөр албан тушаал хашдаг эхнэртэй эрчүүдийн 75 хувь нь таван жилийн дотор ийм амжилтанд хүрч, албан тушаал ахих нь хурдан байсан бол ганц бие эрчүүдийн дунд энэ үзүүлэлт ердөө 65 хувь байжээ. Гэр бүлтэй эрчүүдийг “түлхүүрдэгч” гол хүчин зүйл нь хүүхэд бөгөөд үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө аавууд хоёр дахин их хичээмтгий болдог аж. Харин гэр бүлтэй эмэгтэйчүүд эсрэгээрээ албан тушаал, карьертаа тавих анхаарлаа  сулруулдаг аж. Нэг үгээр хэлбэл тэд гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө мөрөөдлөө орхидог гэнэ.Эр хүн хүүхэд нь төрмөгц өөрийгөө тэжээгч гэсэн үүднээс харж эхэлдэг бөгөөд үнэхээр карьераа өсгөхөөр тэмүүлдэг. Гэхдээ жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа эргэн орсон эмэгтэйчүүд ч ажлын идэвх нэмэгддэг гэнэ. Үүнийг гэр бүлтэй эмэгтэйчүүдийн 57 хувь нь компанидаа өндөр албан тушаал хашдаг бол энэ тоо хүүхэдгүй эмэгтэйчүүдэд 51 хувь байжээ. Ялангуяа жирэмсний амралтаас ажилдаа эргэн орсон эмэгтэйчүүд албан тушаал ахих, амжилтанд хүрэхээр, алдсан цаг хугацаагаа түргэн хугацаанд нөхөхөөр тэмүүлдэг байна.