m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.16 01:16
87
Өнөөдөр Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө тулалдана

"Рио-2016" олимпийн наадмын боксын тэмцээн үргэлжилсээр байна. Манай зургаан тамирчин Риогийн рингэнд өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 56 кг жинд манай улсын боксчин Э.Цэндбаатар хагс шигшээд шалгарч, хүрэл медалийн төлөө тулалдах эрхтэй болоод байгаа. Э.Цэндбаатарын тулаан өнөөдөр үдэш 23:00 цагаас АНУ-ын Стевенсон Шакуртай өрнөнө. Өнгөрсөн ням гаригт олимпийн хүрэл медаль хүртсэн ОУХМ Д.Отгондалай мeдалийн төлөө тоглох дүү Э.Цэндбаатарынхаа бэлтгэлд нь тусалж байгаа аж.