m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.16 07:21
76
"Звери" хамтлагийн тоглолт хоёр орны соёлын найрсаг харилцааг илэрхийлнэ

Монгол Улс, ОХУ-ын хооронд найрсаг дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, Монголд анхны консул суусны 400 жилийн ой тохиож байна.

Тэртээ 1861 онд Оросын консулын газар Монгол Улсын “Өргөө” буюу өнөөгийн Улаанбаатар хотод нээгдэж, Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Гэрээг 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулан, дипломат харилцаатай болсон түүхтэй. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Монгол, Орос хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам тэлж, бэхэжсээр байна. 

Энэ онд тохиож буй хоёр улсын харилцааны тэмдэглэлт ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тухайлбал ойг угтаж өнгөрсөн онд Зөвлөлтийн ард түмний Аугаа их ялалтын 70 жилийн ойн баярын хүрээнд Алтанбулаг дахь монгол, зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. 

Хоёр орны харилцаа олон салбарт хөгжиж буйн нэг нь урлаг соёл юм. Тиймээс энэ онд тохиож буй ойд зориулан ОХУ-ын алдарт “Звери” хамтлаг Улаанбаатар хотноо тоглох болсон. Монголын талаас тус хамтлагт хүрэлцэн ирж тоглохыг санал болгоход таатай хүлээн авч, хамтлагийн гишүүд Монголд тоглолтоо хийхийг эртнээс хүссэн тухайгаа баяртайгаар илэрхийлсэн юм. Хоёр орны соёлын хамтын ажиллагааны илэрхийлэл болох алдарт "Звери" хамтлагийн тоглолт ирэх есдүгээр сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд монголчуудын сонорыг мялаахад бэлэн болоод байна.