m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.16 08:54
58
С.Эрдэнэ: Ерөнхий сайд хууль зөрчсөн мэдэгдэл хийлээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Тэд "Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн албан хаагчдын цалинг бууруулна гэсэн нь хууль зөрчсөн мэдэгдэл" гэв.

Учир нь төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т заасан "Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй" гэж заасан байдаг аж.


Мөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд олонх болсон МАН-ын мөрийн хөтөлбөрийн 1.4.7-т заасан "Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн дундаж орлогыг өсгөх бодлого баримтална" заалтыг зөрчиж байгаа тул ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх ёстой гэж үзэж байна гэж АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ мэдэгдлээ.


Тэрбээр "Төрийн албан хаагчдын цалинг бууруулахын оронд тэвчиж болох дэд сайдуудын зардал, том жийп машин, Ерөнхий сайдын өрөөний засвар зэрэг зардлуудаас эхэлж танах нь зөв юм" гэлээ.