m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.16 23:24
485
Шүдээ хавирах зуршлыг хэрхэн болиулах вэ?

Урин дулаан цагт ачаалал ихэссэнээр ядаргаанд орж, улмаар шүд хавирах шалтгаан болдог. Эрдэмтдийн тогтоосноор арван эрэгтэй тутмын хоёр, арван эмэгтэй тутмын зургаа нь шүдээ хавирах зуршилтай байдаг гэнэ.

Тэгвэл энэ зуршлаасаа салахын тулд бид юу хийж чадах вэ?

-Орой унтахдаа уруулаа жимийсэн ч шүдээ салгаж унтахыг хичээгээрэй. Өдөрт юм ярихгүй үедээ ч энэ үйлдлийг давтаж хий.

Эрүүгээ суллаад, гүнзгий амьсгаа ав. Хамгийн чухал нь дээд, доод шүдээ нийлүүлж болохгүй.

-Унтахын өмнө бүлээн устай ваннанд хэвт. Бүлээн ус эрүүний булчинг тайвшруулж өгдөг сайн талтай.

-Унтахын өмнө бага зэрэг алхах, хөнгөн дасгалууд хийж болно.Шүд хавирах зуршлыг бий болгож байгаа стрессийг арилгахад тустай.

-Хэрвээ өдрийн цагаар ч шүдээ зуудаг бол өөртөө байнга сануул.Нэг л мэдэхэд шүдээ тас зуучихсан сууж байвал суллаад тайвшир. Юм идэхээс бусад үед шүдээ хооронд нь бүү”уулзуул”

-Унтахын өмнө халуун бүлээн усанд норгосон алчуураар эрүүнээс чихний ар хүртэл жин тавиарай. Энэ нь эрүүний булчинг суллана.

-Хатуу мах, хатуу талх, ааруул, ээзгий, бохь болон бусад зажлуур ихтэй хоол хүнс аль болохоор бага хэрэглэ.

Хүнсний бүтээгдэхүүнүүдээс кола, кофе, архи, шоколад зэргээс татгалзаарай.

-Үзэг, бал, соруул зэрэг зүйлийг амандаа зууж, зажлах зуршлаа хая. Хэрвээ эдгээр аргууд нөлөөлөхгүй бол эмчид хандахыг зөвлөе. Байнга шүдээ хавирах нь эрүүнд гажиг үүсгэх, шүд гэмтээх аюултай байдаг. Улмаар нүүрний хэлбэрт өөрчлөлт гардаг гэмтэй.