m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.17 00:24
147
Пүрэвдоржийн Орхон эхний тойрогт Болгарын бөхтэй барилдана

Монголын Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг тамирчдын тэмцээн өнөөдөр эхлэх гэж байна. Манай 10 бөх Риогийн дэвжээнд хүч үзэхээс Пүрэвдоржийн Орхон, Очирбатын Насанбурмаа нар түрүүлж дэвжээнд гарна.

58 кг-ын жинд барилдах Пүрэвдоржийн Орхоны сугалаа гарчээ. Тэрбээр хоёрдугаар хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт Болгарын М.Христоватай барилдана. Дараагийн тойрогт тэрээр Орос-Германы ялсантай барилдах юм. Түүнтэй өрсөлдөх хэмжээний ганц бөх байгаа нь Киргизстаны Айсулуу Тинабекова. Олимпын эрх олгох тэмцээнд түүнд ялагдсанаа мартаж болохгүй. Харин Японы алдарт бөх Каори Ичо нэгдүгээр хэсэгт орсон байна.