m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.17 05:58
88
Засгийн газрын хуралдаанаар агентлагийн дарга нарыг томилно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим агентлагийн дарга нарыг томилно гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, Иргэний нисэхийн Ерөнхий газар, ШӨХТГ зэрэг агентлагууд болон зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилно гэсэн мэдээлэл байна.

Засгийн газар долоо хоног бүрийн хуралдаанаараа томилгоо хийж байгаа бөгөөд зарим яамны төрийн нарийн бичгийн дарга цаашлаад агентлагийн дарга нарын заримыг нь томилсон юм. Харин үлдсэнийг нь удахгүй томилно гэсэн мэдээлэл байна.