m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.18 01:39
156
МУГТ О.Насанбурмаа, П.Орхон нар тэмцээнээ өндөрлүүллээ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 58 кг жингийн барилдаанд манай улсын тамирчин П.Орхон эхний тойрогтоо Болгарын бөх Мими Николова Христоваг 7:4 онооны харьцаагаар ялж, шилдэг 16-д үлдэж чадсан юм. Хоёр дахь барилдаандаа  ОХУ-ын бөх Валерия Сергеевна Кобловатай таарч 11:1 онооны харьцаагаар ОХУ-ын тамирчингийн ялалтаар өндөрлөсөн юм. Ингээд П.Орхонд дагах барилдаан хийж эхний барилдаанаа Германы бөх Луиса Неймиштэй хийж цэвэр ялсан юм. Гэвч тэрээт дараагийн дагах барилдаанаа Энэтхэгийн бөх Шакшин Баликтай хийж ялагдсанаар олимпийн наадмаа өндөрлүүллээ.

Харин нөгөө талд эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд МУГТ О.Насанбурмаа Тайванийн тамирчин Чен Вэн Линтэй барилдсан юм.  Тухайн барилдаанд ялалт авсан ч дараагийн барилдаандаа ОХУ-ын бөх Наталья Воробеватай учраа таарсан. Тус барилдаанд ялагдаж, дагах барилдаанаа Казакстаны бөхтэй хийсэн боловч харамсалтайгаар ялагдаж, олимпийн наадмаа өндөрлүүллээ.