m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.18 01:49
91
Звери хаалт хийнэ

Энэ жил буюу 2016 он  Монголчууд бидэнд үйл явдлаар дүүрэн  үзэх харах  зүйл ихтэй байлаа. Монгол  улс энэ жил дэлхийн түүхнээ  бичигдэх  томоохон  арга хэмжээ  зохион байгуулж өөрийн улсыг олон улсад таниулж чадсан юм. 

Монгол улс дэлхий руу хандсан  үйл ажиллагааг Хубилай хаан тэртээ 700 жилийн өмнө дэлхийн бүх хаадыг цуглуулж байсан аж. Харин энэ жил  Ази Европын дээд хэмжээний АСЕМ-ийн уулзалтыг улсдаа зохион байгуулж дахин дэлхийн анхаарлыг татаж чадсан юм.

Мөн сонгууль энэ онд тохиож ирэх дөрвөн жил төр барих эрхмүүдийг сонгон  хууль дүрмээ өөрчилж иргэд сонгогчид цаашид дагаж мөрдөх хууль дүрмээ батлах өөрсдийн  саналаар шинэ засаг  захиргааг бий болголоо. 

Түүнчлэн хүн төрөлхтний эв найрамдлын билэг тэмдэг болох  РИО-2016 Олимпийн наадмыг үзэгчдэд өөрийн орондоо шууд дамжуулан үзүүлж спортод элэгтэй түмэн олныхоо мэлмийг мялааж байна.

Мөн энэ жил Монголынхоо үзэгч сонсогчдын дунд удаан хүлээлт үүсгээд байсан дэлхийн оддыг эх орондоо урин тоглуулах томоохон шоу тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Звери хамтлагийн тоглолт нь дэлхийн хэмжээний тайз засалт, хөгжмийн дугаралт, гэрэлтүүлэг болон нэг дор гурван төрлийн цогц шоуг тоглуулах гэж буйгаараа онцлог юм.

Энэхүү тоглолт нь дэдхийн оддыг хажуугаас нь үзэх хүсэл сонирхолтой үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт догдлолыг үүсгээд байна.