m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.19 02:28
65
Нэгдүгээр эмнэлгийн салбараар харьяалал харгалзахгүй үйлчлүүлнэ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (хуучнаар)-ийн шинэ барилгыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулатори болгон, хоёр сарын өмнөөс нээсэн билээ. Улс хэдийгээр тус барилгыг Нэгдүгээр эмнэлгийн харьяанд шилжүүлсэн ч дотоод засвар, үйлчилгээнд нь мөнгө төсөвлөж өгөөгүй. Тиймээс эмнэлэгийнхэн дотоод нөөц бололцоогоо ашиглаж, засаж тохижуулсныхаа дараагаар эрүүл мэндийн даатгалтай иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилж байна. Тэр дундаа төрийн тусгай албан хаагчид, тэдний ар гэрийнхнийг дараалалгүй үзэж буй аж.