m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.19 02:38
529
Эх хүний нулимс \сургамжит өгүүллэг\

Бурхан ээж хүнийг бүтээхийн тулд зургаан хоног зарцуулж долоо дахь өдрөө ахин дахин харж суухыг харсан бурханы тэнгэр элч гайхан ийн асуужээ.

-Та яагаад ганцхан хүнийг бүтээхдээ ийм урт хугацаа зарцуулаад байгаа юм бэ? Та хормын төдийд л гайхалтай бүхнийг амжуулж хийдэг шүү дээ гэхэд Бурхан

-Би эх хүнийг бүгдийг хийж чаддаг болгох гэж олон хоног ажиллаж байна. Одоо тэр бүх мэргэжлийг эзэмшсэн. Хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд тогооч, өвдөх үед нь эмч, хэлд орох үед нь орчуулагч, сайхан амруулах гэж бүүвэйн дуу дуулдаг дуучин болсон. Тэнгэр элч гайхаж, нэг хүнд тийм их зүйл багтаж болно гэж үү гээд эх хүнд хүрч үзээд энэ чинь харахад их хэврэгхэн, уян юм байна шүү дээ хэмээн гайхангуй асуухад бурхан “Тийм л дээ би үүнийг ч бас бодолцсон.Хэврэгхэн хэдий ч сэтгэлийн хаттай, бусад ямар ч бүтээлд байхгүй тэвчээртэй бас бүхнийг уучилж энэрэх зүрх сэтгэлтэй” гэв. Тэнгэр элч дахин гайхаж нүдэнд нь мэлтийх шингэн зүйлийг хараад -Энэ юу вэ? гэж асуухад бурхан “Нулимс” гэж хариулав. Тэнгэр элч “Нулимс эх хүнд ямар хэрэгтэй юм бэ” гэхэд Амьдралд олон хэцүү бас сайхан ч асуудлууд тулгарна. Баяр жаргал, гомдол харуусал, уйтгар гуниг, өвчин зовлон, бахархал бүгдээ илэрхийлэн гаргахад нулимс хэрэгтэй хэмээв. Тэнгэр элч бурхан руу харан та ямар агуу юм бэ. Та түүнд нулимсыг хүртэл бүтээхээр санаачилдаг, гэхэд нь бурхан тэнгэр элч рүү харан инээмсэглэнгээ - Үгүй ээ би эмэгтэй хүнийг бүтээсэн. Харин эмэгтэй хүн нулимсыг өөрөө бий болгосон юм гэжээ.