m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.19 03:31
85
БСШУС-ын сайд Д.Сумъяаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын гавъяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа өнөөдөр /2016.08.20/ эх орондоо ирлээ. Түүнийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүлээн авч уулзав. Энэ үеэр түүнтэй хамт Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багш О.Балжинням, Х.Эрдэнэт-Од нар байлцав.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг өндөр амжилт гаргаж, Бразил улсын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан явдалд талархаж байгаагаа илэрхийлээд, их спортын замналд нь амжилт хүслээ. Д.Сумъяа нь “Рио-2016” зуны олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдан мөнгөн медаль хүртэж, эх орон, ард түмнээ баярлуулсан билээ.