m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.19 04:53
89
Автомашины дугаарын хязгаарлалт маргаашаас эхэлнэ

Шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан автомашины замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэ амралтын өдөр болон ирэх амралтын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалт хийхээр болсон билээ.

Тодруулбал, автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар   төгссөн бол 8-р сарын 20, 27-ны бямба гаригуудад замын хөдөлгөөнд оролцоно. Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол 8-р сарын 21, 28-ны ням гаригуудад замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийгээд байна. Автомашины улсын дугаарын хязгаарлалт тухайн өдрийнхөө өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд дугаарын хязгаарлалт хотын төв замууд хамаарна.

Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруугийн замууд болон урагшаа Зайсан чиглэлд, хойшоо 32-ын тойрог хүртэлх чиглэлд хамаарна. Өөрөөр хэлбэл хотын захын замуудад машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Түүнчлэн томоохон зах худаэлдааны төвүүдийг чиглэсэн замын хэт ачааллыг бууруулах зорилгоор дүүрэг бүрт хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсон юм. Тиймээс жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд зөв боловсон оролцохыг Замын цагдаагийн газраас уриаллаа.