СХД-ийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ард талын асфальтан шинэ замд дулааны шугам сүлжээний ажил хийгдэнэ.
Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 20-ны 23 цагаас 21-ний 06 цагийн хооронд түр хаагдах болсон тул тус чиглэлийг зорих жолооч та гэр хороолол дундах замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас зөвлөлөө.