m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.20 00:10
76
“Звери” монголчуудад мазаалайгаа хамгаалахыг уриална

Ирэх сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо ОХУ-ын алдарт "Звери" хамтлагийн тоглолт болох юм. “Shamk” entertainment болон "Аист" телевизийн урилгаар манай оронд ирж буй тус хамтлагийн гишүүд монголчуудад мазаалай хамгаалахыг уриалах юм байна. Байгуулагдаад 15 жил болж буй “Звери” хамтлагийг гоцлол дуучин Роман Билык үүсгэн байгуулжээ. Тус хамтлаг гоцлол дуучин Роман Билык, бөмбөрчин Михайл Краев, хөгжимчин Вячеслав Зарубов,  бас гитарчин Алексей Любчик, гитарчин Максим Леонов нарын таван  гишүүнтэй. Уран бүтээлээ поп-рок, поп-панк, фанк-рок, брит-поп, софт-рок жанраар туурвидаг уг хамтлагийн  “До скорой встречи”, “Дожди пистолеты”, “Для тебя”, “Просто такая сильная любовь”, “Районы кварталы” зэрэг дуунууд нь маш их алдартай.