m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.20 04:38
71
Цэцэрлэгийн бүртгэл маргааш эхэлнэ

Өнөө жил багачуудыг цэцэрлэгт элсүүлэхдээ тусгай бичиг ашиглана. Элсэлтийн тасалбар нэртэй “виз”-ний талаар холбогдох албаны хүмүүс өчигдөр мэдээллээ. Эцэг эхчүүд хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт энэ сарын 22-26-ны хооронд хүүхдээ бүртгүүлж, элсэлтийн тасалбар авах юм. Ингээд 26-нд тухайн тасалбараар сугалаа явуулж, сонгогдсон багачуудыг цэцэрлэгт элсүүлнэ. Цэцэрлэгийн бүртгэлийг шударга явуулахын тулд Элсэлт зохион байгуулах комисс томилох аж. Тухайн цэцэрлэгийн багш, ажилтан, эцэг эхийн төлөөлөл, хорооны ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэй байх тус комиссыг эрхлэгчийн тушаалаар байгуулах гэнэ. Нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга ЦЖаргалантуул цэцэрлэгийн элсэлтийн талаар “Энэ жил 2014 онд төрсөн хүүхдийг гишнээр бүртгэнэ. Үүний зэрэгцээ таван настай хүүхэд бүрийг цэцэрлэгт элсүүлэх зөвлөмж өгч буй. Гэхдээ нэг ангид 40-өөс олонгүй хүүхэд суралцах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Элсэлтийн тасалбараар хүүхэд элсүүлэх нь шударга байх болно” гэв. Дашрамд, энэ жил төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 75 цэцэрлэгийг ашиглалтад оруулна. Ингэхээр орны тоо 6115-аар нэмэгдэж, Улаанбаатар хотод амьдарч буй 2-5 настай 145 мянган хүүхдийн 101 мянгыг “албатай” болгоно гэсэн үг. Харин үлдсэн 40 гаруй мянга нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломжтой.