m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.20 04:49
257
Хан-Уул дүүргийн 3-р хороо хогийн ургамлыг цэвэрлэн тээвэрлэх ажлыг гүйцэтгэлээ

Сүүлийн жилүүдэд хот суурин газраар шарилж, лууль бусад хогийн ургамал ихээр ургах болсон. Энэ нь ургамлын гаралтай харшил өвчнийг сэдрээх үндэс хэмээн эмч, мэргэжилтнүүд үзэж байна. Иймээс Хан-Уул дүүрэг хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбай болон аж ахуй, нэгж байгууллагууд айл өрхийн эзэмшлийн талбай дахь ногоон байгууламжид ургаж байгаа навчит төрлийн болон харшил үзүүлэхэд нөлөө үзүүлдэг зэрлэг ургамал устгах ажлыг өнгөрсөн сарын 20-ны өдрөөс эхлүүлжээ. Энэ ажлын хүрээнд  дүүргийн 3-р хороо  энэ сарын  15,16-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтраад гурав дахь удаагийн хогийн ургамал зулгаах ажлыг эхлүүлээд байна.  Тус ажилд дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй “Эко ногоон бүлэг”-ийн 30 иргэнийг хамруулжээ.

Өнгөрсөн хугацаанд гуравдугаар хорооны 24 СӨХ, 30 аж ахуй нэгж байгууллагуудад долоон сарын 25-31-ний өдрүүдэд нутаг дэвсгэрийн 39,277 мкв талбайн 29,75 тонн зэрлэг ургамлыг ачиж тээвэрлэсэн байна.

 Дээрх ажилд идэвхтэй оролцсон Лоро Пьяна, Тайхар СӨХ, Тэлмүүн хотхон СӨХ, Дэвжих СӨХ, Баавгайт МӨХ, Уянга СӨХ, Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, Грин Оптик ХХК, Хийморь хотхон СӨХ зэрэг албан байгууллага, СӨХ-үүдэд 3-р хорооны Засаг дарга Ч.Пүрэвсүрэн талархал илэрхийллээ.