m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.22 01:46
145
Шүүслэг котлет

Орц: -Үхрийн мах 300 гр

-Гахайн мах 300 гр

-Сүү 200 гр

-Цөцгийн тос 200 мл

-Гурил

-Давс

-Талхны үйрмэг

-Сонгино, сармис, амтлагч

Хийх арга: Үхэр болон гахайн махаа хольж машиндана. Дээр нь 200 мл цөцгийн тос нэмнэ. Сүүн дээрээ талхны үйрмэгээ хийгээд хутга. Дараа нь хэрчиж бэлтгэсэн сонгино, сармис болон хүссэн амтлагчаа нэмээрэй. Махаа хольж базахдаа бага зэргийн түүхий гурил цацна. Бэлэн болсон махаа бөөрөнхий хэлбэрт оруулахын өмнө гараа усанд норгоорой. Тэгвэл мах гарт наалдахгүй. Бүх махаа хүссэн хэлбэртээ оруулж бэлдэнэ. Ингээд бэлдэцээ хайруулын тавган дээр тал бүрээс нь 3-5 минут шарна. Эсвэл шарах шүүгээнд 250 градуст 9-15 минут шарж болгоорой.