m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.23 04:58
114
Анхнаасаа зөв хүнээ хэрхэн олох вэ?

Хайр дурлалын аливаа харилцаа үүсгэхдээ тэр хүнээ сайн таних хэрэгтэй гэж бид үргэлж ярьдаг.Гэхдээ яаж? Хэр хугацааг хамтдаа өнгөрөөвөл сайн таньсан гэж үзэх юм бэ?

Сэтгэл зүйчдийн зөвлөснөөр хүн бүрт саар буюу бусдад мэдэгдэхийг хүсдэггүй тал байдаг ба анх эсрэг хүйстэнтэйгээ уулзаж, үерхэж эхлэхэд бүх зүйл сайхан байдаг. Гэхдээ уулзаж байгаа хүн чинь үнэхээр чиний бодож байгаа шиг хүн мөн үү гэдгийг мэдэхэд 18-24 сарын хугацаа хэрэгтэй байдаг аж. Учир нь эхний 18 сарын хугацаанд хүн бүр баг өмсөж, өөрийгөө нуух чадвараа хадгалсаар байдаг. Энэ хугацаанд чи тухайн залуутай өөртэй нь бус эелдэг баг зүүсэн түүний бие төлөөлөгч,дипломатчтай уулзаж буй гэсэн үг юм.

Гэсэн ч зөв залуу олохын тулд хүн бүрт хоёр жил зарцуулаад явах боломжгүй. Иймд анхнаасаа тэр хүн хэн бэ, юу сонирхдог вэ, найзууд нь ямар хүмүүс вэ, чиний хэзээ ч тэвчиж чадахгүй үг, үйлдэл гаргаж байна уу, гэр бүлийнхэнтэйгээ ямар харьцаатай байна вэ зэргийг тандаж байж дотносож эхлэх нь зөв юм. Хэн нэгний жинхэнэ төрхийг аль болох хурдан таньж мэдэхэд чиний зүгээс хийх алхам бол “өөрөөрөө байх” юм. Өөрөөрөө байгаа нэгний дэргэд өрөөл бусад ч өөрийнхөөрөө байж чаддаг. Чамд ч бас дээр дурьдсан баг зүүх хугацаа бий. Гэхдээ тэр чамайг байгаагаар чинь хайрлаж, татагдахгүй байгаа бол яагаад түүнд цагаа үрэх ёстой вэ? Тохирохгүй гэдгээ эртхэн мэдсэндээ талархаад тэр цагийг өөртөө зарцуулсан нь дээр. Тэгэхээр баг чамд огт хэрэггүйбайгаа биз.

Хайр дурлалын харилцаа үүсгэнэ гэдэг чиний хувьд яг юуг хэлж байгаа вэ гэдгээ эхлээд тодорхой болго. Үүний тулд нэг хуудас цаас аваад чиний хувьд хайр дурлалын харилцаанаас хүлээх хамгийн чухал таван зүйл чинь юу вэ гэдгийг тодорхойлон бичээрэй.Жишээ нь:

-Санхүүгийн хувьд өөрт нэмэртэй байлгах,

-Ямар ч үед яриаг чинь сонсож, дэмждэг хүн хэрэгтэй,

-Олон нийтийн цугларалт дээр дагуулж очих хүнтэй байх,

-Хүүхэдтэй болохын тулд гэх мэт буюу хосууд хоорондоо ямар харьцаатай байх хэрэгтэй гэж боддогоо тодорхойл гэсэн үг. Үүнийг бичсэнийхээ дараа чамтай адил зүйл хүсэн хүлээж буй хүнтэй л уулз. Тийм хүнд л хоёр жилээ зарцуулах хэрэгтэй.

Үерхэл, хайр дурлалын харилцааг тэс өөрөөр тодорхойлдог, ойлгодог хүмүүст урт удаан ирээдүй байх боломжгүй. Хэн хэнээсээ огт өөр зүйл хүсэн хүлээж байгаа нь өөрөө асуудал юм.