m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.23 05:30
133
Төсвийн тодотгол хийгдсэний дараа хүүхдийн мөнгө банкуудад шилжинэ

Хүний хөгжил сангаас Монгол улсын 0-18 насны иргэдэд сар бүр олгодог 20 мянган төгрөг долдугаар сараас хойш олгогдоогүй тул эцэг эхчүүдийн дансанд хэзээ “хүүхдийн мөнгө” орох вэ гэсэн асуулт уншигчдаас ирж байна. Энэ тухай албаны эх сурвалж “2016 оны улсын төсөвт хүний хөгжил санд суулгасан мөнгө дууссан тул УИХ-аар төсвийн тодотгол хийгдсэний дараагаар олгогдоно” гэлээ.  Төсвийн тодотголын тухай хуулийн төслийг Сангийн яам боловсруулан УИХ-д өргөн барих ёстой.