m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.23 06:30
125
Цэцэрлэгийн бүртгэлийн сугалаа энэ сарын 26-нд болно

Энэ сарын 22-ноос ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийг бүртгэж эхэлсэн. Нийслэлийн боловсролын газраас ачаалал ихтэй дүүргүүдэд элсэлтийн тасалбараар буюу сугалаагаар бүртгэх зөвлөмж гаргасны дагуу 70 гаруй цэцэрлэг бүртгэлээ сугалаагаар явуулж байна.

Ингэхдээ тухайн хамран сургах хорооны цэцэрлэгийн насын бүх хүүхдүүдийг бүртгэж, элсэлтийн тасалбар өгнө. Уг тасалбарыг өгөх бүртгэл 8-р сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх ба эдгээр тасалбаруудаас баасан гаригт сугалаа явуулж, тамга бүхий элсэлийн хуудас сугалсан иргэний хүүхэд цэцэрлэгт орох боломжтой юм. Бүртгэлийг ийнхүү сугалаагаар явуулах болсон учир нь тухайн цэцэрлэгийн хяналтын тооноос цэцэрлэгт элсэх хүсэлтэй хүүхдийн тоо илүү гарч байгаа учраас бүх хүүхдүүдийг тэгш хамруулах боломжийг олгож эцэг эхчүүд оочер дараалалд зогссон гэх маргаан гарахгүй хэмээн албаныхан тайлбарлаж байна. Түүнчлэн  өмнөх жилүүдэд цэцэрлэгийн гадна эцэг, эхчүүд дугаарлан хонож, асуудал үүсгэдэг учраас төрийн өмчийн эрхлэгч нартай хуралдсаны үндсэн дээр уг шийдвэрийг гаргасан хэмээлээ.