m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.23 07:33
84
Эхнэрүүдийг сонжих уу

Хонь: Хонины ордны эхнэрүүд үнэнч шударга зан, идэвх, урмаараа бусдыг дагуулахгүй. Тэд нөхрөөрөө бахархдагаа хэнээс ч нуудаггүй, хүмүүс нөхрийг нь “хүрч, халдаж” болдоггүй хүн гэж нэрлэхэд дуртай. Нөхрөө шинэ ажил эрхлэхийг ямагт сайшаах болно.    

Үхэр: Үхрийн ордны эхнэрүүд мөнгө болон сайхан эд зүйлсэд дуртай. Тэд нөхрөө амжилт гаргаасай гэхээс байж яддаг, ялагдал хүлээх дургүй. Нөхрөө зөв арга барилаар ажиллаж хүссэндээ заавал хүрэх ёстой гэж үздэг. Баян, ухаантай найз нөхдийг сонгон олдог, тансаг чамин байдал, амжилтанд тун туртай хүмүүс.

Хамтатгах: Хамтатгахын ордны эхнэрүүд өөрийг нь өөр хэн ч орлож чадахгүй, цорын ганц байх хүсэлтэй, тийм ч байхыг  хөгжилтэй, зочломтгой, нөхөрсөг, сайн эзэгтэй байдаг. Ямар ч хүнийг найрсгаар угтаж, зочилж чаддаг.Харин тэд тэвчээргүйчүүдийн тоонд орох бөгөөд амжилт тэр дороо ирдэггүй, амьдралд ялахын тулд олон зүйлийг даван туулах хэрэгтэй болно гэдгийг ойлгодоггүй.

Мэлхий: Мэлхийн ордны эхнэрүүд гэр орноо халуун дулаан уур амьсгалтай байлгаж нөхрөө хүлээдэг. Ийм эхнэртэй нөхөр жаргалтай байх нь ойлгомжтой. Олны өмнө тэр бүр ил гардаггүй, гарвал нөхөртөө сайн “чимэглэл” болох төдий байдаг.Мэлхийн ордны эхнэрүүдийн муу тал нь зөрүүд зан, мөн бусдад итгэдэггүй явдал байдаг. Тиймээс найз нөхөд, хамт ажиллагсдыг нь шинжиж, нөхрөө уурлуулах нь бий.

Арслан: Арслангийн ордны эхнэрүүд туслах дүрд тоглохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тэд нэр алдар, тансаг хангалуун байдалд дуртай. Тэд өндөр албан тушаалтай юм уу, алдар нэртэй нөхөртэй байвал л аз жаргалтай байна.Маш хөдөлмөрч бөгөөд нөхрөөсөө өөртөө байнга анхаарал тавихыг шаардана, нөхрийн анхаарал өчүүхэн сулрахад хагартлаа уурладаг. Эрчүүдийн ажил төрөлдөө амжилт гаргах гэж хичээдэг занд дуртай, үнэлж чаддаг. Хэдийгээр нөхөртөө хайртай боловч, ихэнх тохиолдолд нэлээд хувиа хичээмтгий зантай. Энэ нь бэлгийн амьдралд ч илэрнэ.

Охин:Охины ордны эхнэрүүд далдхан байхыг хичээдэг, идэвхтэй амьдралд тийм ч дуртай биш. Тийм болохоор эрдэмтэн, судлаач, өмгөөлөгч, түүхч, багш, эмч гэх мэт шинжлэх ухаан юм уу ер нь оюуны хөдөлмөр эрхэлдэг нөхөртэй байвал аз жаргалтай амьдарна. Ийм мэргэжилтэй эрчүүд охины ордны бүсгүйг сонгон авбал жинхэнэ сайхан хос болно. Охины ордны эхнэрүүд өөрийн гадаад байдалдаа тэгтэл анхаарал тавьдаггүй, гэр бүл, нөхрийнхөө төлөө ажил, албан тушаалаасаа татгалзаж чадна. Халамжтай, анхааралтай эхнэрүүд.

Жинлүүр: Жинлүүрийн ордны эхнэрүүд хувийн эрх чөлөөгөө хамгаас эрхэмлэдэг. Ганцаардлыг тэвчдэггүй гэрлэсэн бол гэр бүлийн амьдралыг гартаа авах эрмэлзэлтэй. Тэд нөхрийнхөө сонирхол, ажлыг ойлгохын тулд алхам бүрийг нь мэдэж байхыг хүсдэг, амархан шинэ найз нөхөдтэй болдог, амьдрах газар орчноо ойр ойрхон сольж байдаг. Сайн тал нь ямар нэгэн байдлаар нөхөртөө саад хийхээс их айдаг, сайн задлан шинжлэгчид, ухаалаг эхнэрүүд юм.

Хилэнц:Хилэнцийн ордны эхнэрүүд нэг талаас их хүчирхэг, аливаад өөрийнхөөрөө ханддаг эрх чөлөөт хувь хүмүүс. Нөгөө талаар энэ ордны эхнэрүүд их үнэнч, итгэлтэй, өөрийнхөө хайр дурлалын төлөө тэмцэж чаддаг. Хилэнцийн эхнэрүүд мөнгөнд ухаалаг хандаж чаддаг, хэдийгээр хайр дурлалынхаа төлөө тэмцэж чаддаг ч бас өөртөө их хайртай тул өөрийгөө золиослох хүсэлгүй. Бусад бүх ордноос илүү сексийн боломж таашаал ихтэй тул үүнийг нь хангаж чадахгүй бол өөртөө хайртай хүний хувьд ийм амьдралд удаан байхыг хүсэхгүй.

Нум: Адал явдал, санаанд оромгүй явдалд дуртай, барагдашгүй амьдралын эрч хүч, сэтгэлийн тэнхээтэй хүмүүс байдаг. Тэд хэзээ ч мөнгөний төлөө үхэн хатан зүтгэхгүй, нөхрөө мөнгө ол гэж үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол зүтгүүлэхгүй. Тэд ямарч тохиолдолд хувь хүний өөрийгөө илэрхийлэх чадварыг илүүтэй үнэлдэг. Хэдийгээр гэрийн ажил хийх дургүй боловч цэвэр цэмцгэр орчин, тохилог гэр орон, сайхан эд зүйлсэд дуртай, эелдэг, нөхөрсөг, зочломтгой гэрийн эзэгтэй нар.

Матар:Матрын ордны эхнэрүүд амжилт бол уйгагүй хөдөлмөр, бүр өөрийгөө мартан зүтгэсний үр дүнд ирдэг гэж үздэг . Тиймээс өөрсдөө чгайхмаар махруу, зүтгэлтэй хүмүүс. Нөхрөө нэр алдар, амжилтанд хүрсэнгүй гэж үглэхгүй, харин түүнийг хөдөлмөрлөж бий болгох хэрэгтэй гэж үздэг учраас хөдөлмөрлөхийг л шаардана. Амжилтанд яаран тэмүүлдэггүй, аливаад хямгатай ханддаг, мөнгийг гамтай зарцуулдаг бодлготой, тэвчээртэй эхнэр юм.

Хумх: Хумхын ордны эхнэрүүдийн хувьд мөнгө багагүй ач холбогдолтой зүйл юм. Тэд ихэвчлэн “ төгс төгөлдөр нөхөр” гэдгийг эрж олдог, сонгодог. Тэд улам өндөр байр сууринд хүрэх санааг нөхөртөө байнга өгч, түүнд хүргэхийн тулд турхирч, түлхэж байдаг. Хумхын ордны эмэгтэй төрийн албан хаагч юм уу, олон нийтийн зүтгэлтний эхнэр болбол илүү аз жаргалтай байна. Тэд юуханд ч хар санаж харддаггүйгээрээ давуу талтай. Тийм болохоор нөхрөө элдвээр шалгаж, утсыг нь чагнаж, найз хүүхнээрээ утасдуулна гэж үгүй.

Загас:Загасны ордны эхнэрүүд өчүүхэн зүйл дээр ч гэсэн нөхрийнхөө тусламжийг авч юм болгон дээр нөхрийнхөө санааг асуудаг. Ингэснээрээ түүний хувьд хамгийн чухал хүн нь нөхөр нь, чи минь байхгүй бол би амьдарч чадахгүй гэсэн санааг байнга төрүүлж байдаг гэнэ. Ажил нь бүтэхгүй, наймаа нь олигтой явахгүй байсан ч нөхрөө үглэж зовоохгүй, амьдралынхаа түшиг тулгуур гэж бодож явдаг сайн талтай.