m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.24 01:40
125
Нөхөртөө дахин дахин дурладаг эхнэр байхын тулд...

Аз жаргалтай, амар тайван, зүв зүгээр амьдарч байхад чинь чамайг өмнө нь шархлуулаад одсон, чин зүрхнээсээ татагдаж дурласан залуу чинь гарч ирээд “Одоо л хоёулаа шинээр эхэлье. Чи шийдвэрээ гарга” гээд байвал яах вэ? Зөвхөн түүнийхээ л гараас хөтлөөд алхаж байтал чинь дэндүү дур булаам өөр нэг гар чинийхээс хөтлөх оролдлого хийгээд байвал яах вэ? Нэг гараа нөгөөгөөрөө барих уу? Тэгэхийн тулд хайрттайгаа хөтөлсөн гараа түр тавих уу? Эсвэл гараа дэлгээд түүнийхийг чангахан атгах уу? Мэдээж чи “”амьдралд байдаг л зүйл” хэмээн хүн бүрийн ярьдаг хэв маягаас өөрөөр, бахархалтай, ухаантайгаар гэр бүлээ авч явахыг хүсэж байгаа. Чиний сэтгэл хөдлөл бодож байгаагаас чинь ч илүү сул дорой. Нөхөртөө ахин дахин дурладаг эхнэр байна гэдэг бол өөрийгөө өөр зүг рүү харах ямар ч завсар зай гаргахгүй байна гэсэн үг.

Хамгийн чухал нь шийдвэр

Ирээдүйд юу болохыг тааж мэдэхгүй учраас чи үргэлж хэн нэгэнд амлалт өгөхөөс айдаг байх. Өөртөө хүртэл. Гэхдээ тааварлахын аргагүй ирээдүйг өөрийнхөө хүсэж байгаагаар бүтээн байгуулахад юу хамгийн чухал байдгийг мэдэх үү? Чиний бас бидний айдаг амлалт юм. Чиний өөртөө өгөх эргэж буцалтгүй амлалт, шийдвэр бол чамайг айдсаас чинь салгахад том дэмжлэг болж чадах зүйл. Өөртөө итгэхгүй байсан ч, өөрийгөө чадна гэдэгт итгэж”Би энэ хүнтэй л насан туршдаа амьдарч, түүнийг хайрлах, түүнд дурлах шинэ шалтгаануудыг өдөр болгон олж харах гэж хичээх болно” гэж шийд. Энэ шийдвэр чинь ямар нэг эргэлзээгүй байх ёстой, хэрвээ өөрийгөө дорвитой сайн итгэн үнэмшүүлж чадахгүй байвал яагаад тэр шилдэг нь болох тухай, яагаад түүнд дурласан тухайгаа, цаашид ч гэсэн хайрламаар ямар мөн чанарт нь сэтгэл татагддагаа бичээрэй. Бодох хангалтгүй учраас заавал бичиж үзээрэй. Гэхдээ энэ нь чамд өөрөөсөө гарахааргүй зүйлийг гаргах гэж байгаа юм шиг, албадлагын мэдрэмж төрүүлэх ёсгүй. Хэрвээ тийм мэдрэмж төрж байвал угаасаа л чиний түүнийг гэх хандлагад ямар нэг доголдол байна гэсэн үг.

Өөдрөг зан чанар

Гутранги хүн мянга төгс залуутай гэрлэсэн байлаа ч түүнд өдөр болгон дурлаж чадахгүй. Учир нь тийм хүний оюун санаа угаасаа ямар нэг өө сэв олж харахад бэлтгэгдсэн байдаг. Тиймээс хэрвээ чи өөдрөг хүн мөн бол энэ нь юуг ч болно бүтнэ гэдэг зангаа хайр дурлалдаа ахиухан гарга. Айдаст бүү авт. Наад айдас чинь л ирээдүйд хамаг юмыг баллаж магадгүй. Бид чинь “Бүр нэг ингэх гээд байсан юм аа” гэж бодох зүйлээ өөрсдөө бий болгох гэж, бараг батлах гэж зүтгэдэг мунхаг хүмүүс шүү дээ.