m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.01 02:53
57
Улсын хэмжээнд нэгдүгээр ангид 69100 хүүхэд элсэн орлоо

Улсын хэмжээнд 2016-2017 онд нэгдүгээр ангид 69100 хүүхэд суралцана. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 7.7 хувиар өссөн тоо. Эдгээрээс 94.4 хувь нь төрийн, 5.4 хувь нь хувийн өмчийн сургуульд элсэж байгаа юм. Урьдчилсан тооцоогоор Улаанбаатар хотод 27629 хүүхэд нэгдүгээр ангид орно. Хичээлийн шинэ жилийн гэрэл зургуудыг хүргэж байна.