m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.01 03:36
89
Ажиллах хүчээ яаж эрч хүчтэй болгох вэ?

Танай ажилтнууд бол эрч хүчний гайхалтай нөөц. Хэрэв та тэр нөөцийг хэрхэн ашиглахаа мэдэхгүй байгаа бол тэдний эрч хүчийг илрүүлж өгдөг дараах хэдэн аргыг уншаарай.

1.Анхнаас нь ажлыг зөв хийлгэ

Шилдэг байгууллагууд амжилтаа ажилтнуудтайгаа хуваалцдаг. Сайн менежмент нь стратеги, бүтээлч үйл явц болон ажилтнуудын санал бодлыг дэмждэг бөгөөд тэдгээр нь байгууллагад хэрхэн ашиг тусаа өгснийг эргээд мэдээлдэг. Ажилтан тань ажлаа зөв хийж байгаа үед нь тэдэнд энэ тухай мэдэгд. Ажилтнуудынхаа хүчин чармайлтыг ихээхэн үнэлж байгаагаа харуулж, шилдэг бөгөөд тогтвортой гүйцэтгэлийг дэмж.

2.Өндөр шаардлага тавь

Харилцаа бүтээлч байдал, мэргэжлийн ур чадвар зэрэгт өндөр стандартыг тогтоо. Хэрэв хэрэгжихгүй байгаа бол ажилтнуудтайгаа ойр ажиллаж, тэдгээрийг хэрэгжүүлэх аргуудыг зааж зөвлө. Стандартаа бууруулах хэрэггүй. Харин ажилтнуудтайгаа багаар ажиллан асуудлыг шийдвэрлэ.

3.Харилц,харилц,харилц

Байнгын харилцаатай бай. Удирдлага нь тэдний гүйцэтгэлийг шударгаар үнэлэхийг ажилтнууд хүсдэг. Асуудал тулгарах үед таны үзэл бодол, ухаалаг шийдвэрийг тэд хүлээнэ. Тэр харилцааг ажилтнууддаа идэвхжүүлэх, урамшуулах, түүнчлэн асуудлыг чиглүүлэх, шийдвэрлэх хэрэгсэл болгон ашигла.

4.Ажилтнууддаа итгэ 

Шилдэг менежерүүд “байгууллагын амжилт нь тэдний ажилтнуудын амжилттай шууд холбоотой” гэж ойлгодог бөгөөд ажилтнуудтайгаа итгэлцлийн гүүрийг бий болгохын төлөө ажилладаг. Тиймээс нээлттэй, хоёр талт харилцаа бүхий эерэг ажлын орчинг бүтээж, итгэлцлийг бий болго.

5.Ажилтнуудаа өсөж, хөгжихөд нь тусал

Ажилтнуудаа бүтэлгүйтэхэд дандаа сургамж айлдахын оронд амжилтанд хүрэхэд нь тусал. Тэднийг өндөр стандартад хүрэхүйц болон түүнээс давах хэмжээнд хүрэхэд нь туслах сургалт болон арга хэмжээнд хамруулж бай. Тэднийг өөрсдийн давуу тал болон идэвхтэй байдлаа тодорхойлоход нь тусла.

6.Бүтээлч орчныг бий болгож хадгал

Эерэг, эрч хүчтэй бөгөөд тааламжтай ажлын орчинг бүрдүүлж, тогтвортой хадгал. Бүтээлч, идэвхтэй хүмүүс шилдэг байгууллагуудыг бүтээж чаддаг. Гэхдээ хэт их ажлаар дарах хэрэггүй.